Чингүнжав хад

Нутгийн иргэд энэ хадыг Чингүнжав хад хэмээн нэрлэдэг. Уг хад нь сумын төвөөс холгүй оршино.

Овооны ар

Баянтэс сум нь Завхан аймгийн хамгийн хойд хэсэгт орших сум бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 23% ой мод эзэлдэгээс гадна алдарт Тэсийн гол урсан өнгөрдөг үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Жаргалын ам

Бужирын өвөр хөндий.

Гурван модны дэнж

Энэ л дэнж дээр би гэдэг хүн чинь тоглож өссөн дөө.

Овооны ар

Овооны ар

Шаварын олом

Шаварын олом

Цэцэгт

Баянтэс сумын авъяслаг морин хуурчид

Завханы 999 морин хуурчидын тоглолтонд Баянтэс сумаа төлөөлөн ирсэн авъяслаг хуурчид

Тоглолтонд ирсэн хамт олон болон нутгийн зөвлөлийн хамт олон

Хуурчид маань нутгийн зөвлөл, засаг дарга, сургуулийн захирал, дагалдах хүмүүсийн хамт

Tuesday, March 29, 2011

Бэгз овогтой Түвшинжаргал

Намтар
              Бэгз овогтой Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум Хосын гол-н сав буюу одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Зайгал багийн нутагт малчин ардын хүү болон төржээ. 1996 онд Далай хотолсон нутаг уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна.

Үг: Б.Түвшинжаргал               Ая: Д. Гунаажав                     Дуучин: Г. Батбаяр
Цэнхэр хангайн нутаг
Уул үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай юм аа хө
Унтах нойронд ч зүүдлэгдээд байдаг
Унаган багын минь нутаг минь ээ хө
               Хангайн наран хан аав минь
               Сүргээ хариулсан нутаг аа хө
               Халхын саран гоо ээж минь
               Сүүгээ өргөсөн өлгий минь ээ хө
Мөрөн гол нь шуугин урссан
Мөнхийн үзэсгэлэнт хангай юм аа хө
Мөрөө гарган тоглож өссөн
Мөрөөдөл болсон нутаг минь ээ хө
Дахилт:         Хадлан тариа нь халиуран найгасан
               Ханагар баян хангай юм аа хө
               Хаа ч явсан ойрхон бодогддог
               Хайрыг булаасан нутаг минь ээ хө
Дахилт:
Зохиосон номнууд:
1.Далайн түрлэг
                2.Тэнгэр тольдсон тэнгис
        3.Хайрланын жаргал
                                                       4.Гавъяат үйлсийн эзэн (сурвалжлага тэмдэглэл)
                              5.Октъябрын алдараар жигүүрлье
                                   6. Түмнээ гэсэн сэтгэл (сурвалжлага)
7.Буянт үйлстэн

Олонд тархсан дуунууд:

Дууны нэр
Дуучин
Ая зохиогч
Алсаас дуулах дуу
Ренчинханд УГЗ
Алтанхуяг
Цэнхэр хангайн нутаг
Г. Батбаяр
Д. Гунаажав
Цэцгэн хээтэй алчуур
Амгалан
Г.Цэндорж
Зүүдэлсэнгүй явлаа
Төмөрхуяг
Нянгар
Хайрын уянга
Баяржаргал
Чулуунхүү
Ханьдаа дуулах дуу
Хоролсүрэн УГЖ
Г.Цэндсүрэн
Монгол ёс
Эрдэнэбаяр
С.Ганболд
Буянтны дээд ээж минь
Дижидмаа
Я.Балжир
Адуучины дуу
Насалмаа УГЖ
Л.Дашням УГЗ
Насан үүрдийн ачтан
Отгон УГЖ
Хаянхярваа УГЗ

Sunday, March 27, 2011

Өөртөө туслах ухаан

Блогтоо бичлэг оруулалгүй нэлээд удлаа.  Оюутан залуусынхаа амьдралд нь багахан ч болов нэмэр болно гэдэгт найдаж Самуэл Смайлсын Өөртөө туслах ухаан хэмээх номыг монгол хэлнээ хүргэж байна.  Энэхүү номыг Япон хэлнээс
Очирхүүгийн Жаргалсайхан орчуулж, монгол найруулгыг Бүдрагчаагийн Даш-Ёндон хянасан байна.Татаж аваад уншаарай залуусаа дажгүй ном байна лээ.

Өөртөө туслах ухаан
Амьдрал гэдгийг чи өөрийн гараар л нээнэ..

1. Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан
"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who helpthemselves) хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цаад хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ.
Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухалыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог нь үнэн юм. Яаж ийгээд гайхалтай систем тохинууллаа ч түүгээр хүмүүсийг аврах учир үгүй. Хамгийн сайн нь юу ч хийлгүй зөнгөөр нь орхих явдал ч байж магадгүй. Тэгвэл хүн өөрийнхөө чадлаар
өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа нөхцөл байдлыг засан сайжруулж явах бизээ.
Тэхдээ аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус
системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч "хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө" гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов. Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн оюун санаа болон биеийн хүчний хөдөлмөр/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга
учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхлэсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр илүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу. Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд
хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Энэ нь ус нам дор газар л урсдагтай адилхан мэдээжийн үнэн мөн. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал
доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.

Saturday, March 19, 2011

Friday, February 25, 2011

Зураг 004


Интернетед байхаар нь л 














Monday, February 14, 2011

Зураг003

    Энэ удаа та бүхэнд бужирын ар  болон сумын төв орчимын зурагыг хүргэж байна. Та бүхэн зургийг бүрэн хэмжээгээр нь үзэхийг хүсвэл зурган дээрээ 1 удаа click хийгээрэй. Тэгээд  л бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.














Wednesday, February 9, 2011

МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР

МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР

ШАХРИЯР ХААН ШАХРАЗАДА ХОЁРЫН ҮЛГЭР

      Шахразада  энэ завсар  хаанаас гурван  хөвгүүнтэй  болжээ . Үлгэрийг  ярьж  дуустал  хааны өлмийд  сөхрөн  өгүүлрүүн:  цагийг эзэлсэн  их хаан минь  би урьдын  улсад учирч  байсан эртний  сургамжит  үлгэр  мянган  нэгэн шөнө ярилаа .  Сүр  жавхлант  өөрийн  их хүний өмнө  өөрийн хүслийг  айлтгах эрх би осон уу? гэсэнд хаан,  “Аяа Шахразада минь юу  хүсэхийг хэлсүгэй” гэхэд нь  Шахразада  асрагч  тайган нарыг  дуудаж  гурван  хєвгүүнээ  авчруулсан  нь нэг  нь явж,  нэг нь мөлхөж, нэг нь хөхөж байгаа  ийм гурван  сайхан хүүхэд  байжээ  Шахразада  хааны  өлмийд  сөхрөн  Аяа цагийг  эзэлсэн хаан минь,  энэ гурван  үрээ бодож  намайг  цаазаар  авах ялаас  өршөөн  хэлтрүүлнэ үү! Хэрэв би  алагдвал  энэ гурва  хөвгүүнийг  сайн хүн  болгох  өөр  эхнэр  олоход бэрх болно бизээ  гэсэнд  хаан  хєвгүүдийг элгэндээ тэвэрч  уйлан ийн  єгүүлрүүн:
Аяа Шахразада  минь, чи  бол бурхан, тэнгэрсээс  эмээдэг эрхэм ариун  ухаан  цэлмэг  хүүхэн ажээ .Би чамайг  энэ гурван хөвгүүн төрүүлэхийн өмнө  өршөөсөн билээ .  Чиний эцэг, эх  охин дүү, ач гуч нарыг  ямагт Аллах ивээгтүгэй.Чамайг  аливаад  хорлогдох  аюулаас  Аллахын ам  алдан  чөлөөлье  гэхэд нь шахразада  тэсгэлгүй баярлан хаан чамайг Аллах  тэтгэж  урт удаан  наслуулан  жаргуултугуй  гэжээ .
Хааны  ордон  хотын  дотор баяр  хөөр дамжин  тараад энэ  шөнө хүний  амьдралын  бүх  шөнийн  дотроос  өдөр мэт  гэгээтэй  шөнө болжээ . Маргааш  өглөө хаан  охины эцэг  болох өөрийн  шадар сайдыг  үнэт  хувцсаар  шагнаад “Чи эрхэм  охиноо  над өгч  сэтгэлий минь  уяруулсан  бусдын охин  хүүхдийг алагдахаас  хэлтрүүсэн  учир Аллах  чамайг  харах болтугай :  Чиний охин  ухаан  саруул  эрхэм дээд  чанарын  охин бөгөөд  Аллах  тэнгэр бид хоёрт гурван  хөвгүүн  заяажээ .  Энэ бүхний  төлөө Аллахыг  магтъя гэжээ .
Тэгээд бүх  шадар  сайд, эмир ноён, ордны  түшмэлийг  цөмийг  үнэт хувцсаар  шагнаад ард  иргэдээс  нэг ч  мөнгө гаргуулахгүйгээр  хааны   сангийн мөнгөө  бүх хотыг сар гоёж  чимэх  зарлиг  буулган  бөмбөр  дэлдүүлж, бүрээ татуулан  их наадам  наргиан  цэнгэл  үйлдүүлэн, бүх ядуу  гуйланчин  хүмүүст хааны  хишиг  хүртээгээд  бүх дотно  шадар  хүмүүсийн хамтаар  удтал  амар сайхан жаргажээ . 

Дэлхийн шилдэг 'Уран зохиол'-с

Энэ удаа Францын зохиолч Ж.Верн-н Дэлхий төв рүү аялсан нь хэмээх зохиолыг хүргэж байна. Үргэлжлэлийг нь татаж аваад уншаарай.

Дэлхийн төв рүү аялсан нь

I

1863 оны тавдугаар сарын 24-ний ням гаригт миний нагац ах профессор Лиденброк Ханбург хотын Конигстрасс гудамжин дахь 19 номерын бяцхан байшиндаа яаран буцаж ирэв.
            Өдрийн хоёр цаг  болоогүй учир үдийн хоол ч бэлдэж амжаагүй байлаа.
            Зарц эмэгтэй Мартэ хоолны тасалгааны үүд нээж:
-Ноён Лиденброк, ирчих нь энэ үү! гэж дуу алдав. Үүнийг сонсоод “Нагац лав ууртай  ирэв бололтой” гэж намайг бодох зуур Мартэ:
            -Ороод ирлээ. Би явалгүй горьгүй нь. Ноён Аксель та, түүнийг тайвшруулж үзээрэй гээд гарч одов.
            Би ганцаар үлдсэн боловч профессорын хэл амыг татлах зүрх хүрсэнгүй. Гэрийн эзэн гаднаас ирээд ажлынхаа тасалгаа уруу шууд гүйж орох үед би өөрийн жижиг өрөөг янзалсан болж байлаа. Нагац таягаа тасалгааны булан руу шидэж малгайгаа ширээн дээр хаямагц:
            -Аксель нааш ир! гэж дуудав.
            Намайг хөдөлж ядсаар байтал профессор бүр тэсэж ядан
            -Хүүеэ! чи чинь байна уу, үгүй юу? гэж дахин хашгирав. Би ч нагацын өрөө уруу ухасхийв.
            Отто Лиденброк тєрєлхийн хатуу, этгээд зантай боловч хүнээр муугүй бөлгөө. Тэр, эрдэс судлалын ухааны хичээл заадаг багш байв. Эрдэс судлалын ухаанд  хэл хугалчихам хэцүү нэр томъёо өдий төдий байдаг бөгөөд хичээл заах үед оносон нэр нь олдохгүй байх явдал олонтаа тохиолдох тул ах тэр тоолон л уцаарладаг байв.
            Нагац бол бусдын тулд биш өөрийнхөө төлөө ажилладаг хувиа хичээсэн эрдэмтэн байлаа. Ийм эрдэмтэн Германд цөөнгүй байдаг юм. Гэвч нагац ёстой эрдэмтэн хүн билээ. Лиденброкийн нэр тус орны олон сургууль, нийгэмлэгт алдаршсаны учир Ханбургээр дайрч өнгөрөх эрдэмтэд цөм түүнийг эрж уулздаг байлаа. Түүнээс гадна тэрээр эрдэс судлалын баялаг үзмэрийг хадгалагч бөлгөө.
            Тэр, яс ханхардуу хир нь туранхай, шаргал үстэй, төмөр мэт чийрэг биетэй, тавь орчим настай билээ. Түүний алаг нүд нь нүдний далбагар шилний цааны үл тогтон эргэлдэнэ. Явахдаа зангидсан гараа савлаж хол хол алхална. Зан ааш ширүүн догшин учир үерхэж найзлахад эелдэг ялдам биш билээ.
            Намайг тэвдэн уцаарлаж дуудсан хүний байдал иймэрхүү байв.
            Нагац, германы баян профессоруудын нэг тул  түүний мэдэлд хуучин байшин суугч хүмүүсийн хамт байх бөгөөд  үүнд: нагацын загалмай зүүлгэсэн охин, арван долоон настай Граюбен, зарц эмэгтэй Мартэ болон би багтана. Профессорын зээ болох миний бие хичээлийн элдэв туршилт хийхэд нь түүнд юмы нь бэлтгэн туслагчийн үүрэг гүйцэтгэдэг байлаа.
            Би геологийн шинжлэх ухаанд дуртай, мах цуснаасаа л эрдэс судлагч болж  төрсөн юм шиг хүн билээ.
            Нагац хэдийгээр хэцүү хатуу зантай боловч надад хайртай сайн учир би дурдсан гудамжны мөнөөхөн жижиг байшинд жаргалтай сайхан амьдардаг байлаа.
            Эрдэмтэн нагац гар хумхин зүгээр суухыг ер мэдэхгүй. Дөрөвдүгээр сар гарч хавар болмогц хашаан дотроо цэцэг тариад түүнээ хурдан ургуулах гэж өглөө бүр иш навчий нь хүртэл илж чангааж байдаг билээ.
            Ийм зан байдалтай хүний үгэнд орохгүй байж яахин болох вэ. Ингээд би өрөөнд нь гүйж орлоо.