Чингүнжав хад
Нутгийн иргэд энэ хадыг Чингүнжав хад хэмээн нэрлэдэг. Уг хад нь сумын төвөөс холгүй оршино.
Овооны ар
Баянтэс сум нь Завхан аймгийн хамгийн хойд хэсэгт орших сум бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 23% ой мод эзэлдэгээс гадна алдарт Тэсийн гол урсан өнгөрдөг үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.
Баянтэс сумын авъяслаг морин хуурчид
Завханы 999 морин хуурчидын тоглолтонд Баянтэс сумаа төлөөлөн ирсэн авъяслаг хуурчид
Тоглолтонд ирсэн хамт олон болон нутгийн зөвлөлийн хамт олон
Хуурчид маань нутгийн зөвлөл, засаг дарга, сургуулийн захирал, дагалдах хүмүүсийн хамт
Showing posts with label нутгийн зөвлөл. Show all posts
Showing posts with label нутгийн зөвлөл. Show all posts
Thursday, January 13, 2011
БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ
БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ
(1920-1986)
Гончигийн Гэндэнжамц нь XVI-р жарны Төмөр бичин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 1920 оны 11-р сарын 11-нд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Баян булаг харуул, одоогийн Завхан аймгийн Баян-тэс сумын Жавхлан багийн нутаг болох “Хүртэн” /Хүрдтэн/ гэдэг газар малчин ард эцэг Гончиг, эх Маани /Сольхүү/ нарын гурав дугаар хүү нь болон ер бусын гайхамшиг үзүүлэн мэндэлжээ. Хүүг төрсөн шөнө найман мориных нь долоог нь чоно идэж ганц хашин бор морьтой хоцорсон гэдэг. Эцэг эх хоёр нь хүүдээ Гэндэнжамц гэдэг нэр хайрлажээ. Энэ төмөр бичин жил Баянбулаг харуулд гурван эрэгтэй хүү төрсөн нь Цэдэнишийн Цэвээн, Равжаагийн Дунгар, Гончигийн Гэндэнжамц нар байжээ. Энэ гурван хүүгээс нэг нь буурал багшийн хойт дүрээр тодрох учиртай байжээ.
Баянтэс сумын үүсэл хөгжил:
1924 онд хошууг 10 сумтай 53 багтай захиргааны нэгжийн байгуулалтад оруулсан байна. Тэр үед одоогийн Баянтэс,Тэс сумдын нутаг дэвсгэрт Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны Баян-Уул сум (Баян-Уул, Дооно, Халбанзаяа багтай), Бойжир Уул сум (Баяжих, Тэсийн гол, Халбан багтай), Бүрэнчандмань Уулын сум (Батдах, Жавхлан ), Буянт (Хачиг), Бадрах(Зайгал) багтай байгуулагдсан нь одоогийн сумын анхны суурь гэх үндэстэй. Орон нутгийн засаг захиргааны өөрчлөх бэлтгэл судалгааг 1929-1930 онд хийж хуучин хошуудын захиргааг 1931 оны 4-р сарын 5-ны өдөр татан буулгасан байна. Ингэж монгол улсад 13 шинэ аймгийг байгуулах хурлыг удирдахаар Дарам гэгч хүн Баян-Уул, Баянхайранд 1924 оны 3-р сард ирж сумын захиргааны дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид аймгийн анхдугаар их хурлын төлөөлөгчийг сонгуулжээ. Шинэ байгуулалтаар Баян-Уул, Бойжир, Бүрэнчандмань сумдыг нийлүүлж Хөвсгөл аймгийн Баян-Уул сум нэртэй, найман багтайгаар байгуулж “Гандан”-д төвлөрүүлжээ. Тэр үеийн багийн харъяалал 1-р баг Дооно, 2-р баг Баян-Уул, 3-р баг Бэрх, Шавар шохой, 4-р баг Жавхлан(Баянбулаг), 5-р баг Хачиг, 6-р баг Зайгал, 8-р баг Дүнгээ байжээ. Хөвсгөл аймагт 11 жил харъяалагдаж байгаад 1942 онд Завхан аймгийн Баян-Уул сум болжээ.Баян-Уул сумын 1-9-р багийн 9-р баг Нисэг нь анхны 8 багийн дараа байгуулагдсан бололтой. Ардын хурал ирэгдийн саналыг үндэслэж БНМАУ-ын АИХ-ийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 5-р сарын 31-ны зарилгаар Тэс сумыг байгуулжээ. Тэнд 1969 онд ЗХУ-н тусламжтайгаар Тэжээлийн аж ахуй байгуулагджээ. Тариалангийн талбай, малын бэлчээр зохилдохгүй гэж үзээд 1974 онд Тэс сумын “Дэлгэр” нэгдлийг татан буулгаж Баян-Уул сумын “Жаргалант” амьдралын нэгдэлтэй нэгтгэн сумыг Баянтэс, нэгдлийг “Дэлгэрэх-Амьдрал” хэмээсэн байдаг.




