Wednesday, February 9, 2011

МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР

МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР

ШАХРИЯР ХААН ШАХРАЗАДА ХОЁРЫН ҮЛГЭР

      Шахразада  энэ завсар  хаанаас гурван  хөвгүүнтэй  болжээ . Үлгэрийг  ярьж  дуустал  хааны өлмийд  сөхрөн  өгүүлрүүн:  цагийг эзэлсэн  их хаан минь  би урьдын  улсад учирч  байсан эртний  сургамжит  үлгэр  мянган  нэгэн шөнө ярилаа .  Сүр  жавхлант  өөрийн  их хүний өмнө  өөрийн хүслийг  айлтгах эрх би осон уу? гэсэнд хаан,  “Аяа Шахразада минь юу  хүсэхийг хэлсүгэй” гэхэд нь  Шахразада  асрагч  тайган нарыг  дуудаж  гурван  хєвгүүнээ  авчруулсан  нь нэг  нь явж,  нэг нь мөлхөж, нэг нь хөхөж байгаа  ийм гурван  сайхан хүүхэд  байжээ  Шахразада  хааны  өлмийд  сөхрөн  Аяа цагийг  эзэлсэн хаан минь,  энэ гурван  үрээ бодож  намайг  цаазаар  авах ялаас  өршөөн  хэлтрүүлнэ үү! Хэрэв би  алагдвал  энэ гурва  хөвгүүнийг  сайн хүн  болгох  өөр  эхнэр  олоход бэрх болно бизээ  гэсэнд  хаан  хєвгүүдийг элгэндээ тэвэрч  уйлан ийн  єгүүлрүүн:
Аяа Шахразада  минь, чи  бол бурхан, тэнгэрсээс  эмээдэг эрхэм ариун  ухаан  цэлмэг  хүүхэн ажээ .Би чамайг  энэ гурван хөвгүүн төрүүлэхийн өмнө  өршөөсөн билээ .  Чиний эцэг, эх  охин дүү, ач гуч нарыг  ямагт Аллах ивээгтүгэй.Чамайг  аливаад  хорлогдох  аюулаас  Аллахын ам  алдан  чөлөөлье  гэхэд нь шахразада  тэсгэлгүй баярлан хаан чамайг Аллах  тэтгэж  урт удаан  наслуулан  жаргуултугуй  гэжээ .
Хааны  ордон  хотын  дотор баяр  хөөр дамжин  тараад энэ  шөнө хүний  амьдралын  бүх  шөнийн  дотроос  өдөр мэт  гэгээтэй  шөнө болжээ . Маргааш  өглөө хаан  охины эцэг  болох өөрийн  шадар сайдыг  үнэт  хувцсаар  шагнаад “Чи эрхэм  охиноо  над өгч  сэтгэлий минь  уяруулсан  бусдын охин  хүүхдийг алагдахаас  хэлтрүүсэн  учир Аллах  чамайг  харах болтугай :  Чиний охин  ухаан  саруул  эрхэм дээд  чанарын  охин бөгөөд  Аллах  тэнгэр бид хоёрт гурван  хөвгүүн  заяажээ .  Энэ бүхний  төлөө Аллахыг  магтъя гэжээ .
Тэгээд бүх  шадар  сайд, эмир ноён, ордны  түшмэлийг  цөмийг  үнэт хувцсаар  шагнаад ард  иргэдээс  нэг ч  мөнгө гаргуулахгүйгээр  хааны   сангийн мөнгөө  бүх хотыг сар гоёж  чимэх  зарлиг  буулган  бөмбөр  дэлдүүлж, бүрээ татуулан  их наадам  наргиан  цэнгэл  үйлдүүлэн, бүх ядуу  гуйланчин  хүмүүст хааны  хишиг  хүртээгээд  бүх дотно  шадар  хүмүүсийн хамтаар  удтал  амар сайхан жаргажээ . 

0 comments :

Post a Comment