Мандал овгийн Жамъянжавын Дамдинжав
Хотогойд
Ойрад дөрвийн Хойдоос тасарсан домогт түмэн
Орос, Халхыг холбож жингээр амь зуусан олон
Онц ихээр гойд халхажсан өмөгт түмэн
Одоогийн Монголдоо хааяагүй тархсан энгийн олон

Эх орныхоо түүхийн он жилүүдийн хэлхээнд
Эрдмийн эрхи мэт мөр нь тод гойд
Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!

Олон монгол аймаг Манжид дагаар ороход
Омбо ноён Хотогойд түмнээ тусгаар үлдээгээд
Оросууд Сибирийг нээж эхлэх цаг дороо
“Ой, Алтан хан улус!” хэмээн сүрдэж ахуйд

Саяны дайдад Хөвсгөл, Байгалийг дамнан суув л
Шишхидийн айд Тагнын тэнгээр дайлан байв л
Булнайн буйдад Дэлгэр мөрний энгээр Халхыг хаяалав л
Тэсийн савд Дооныг эзэгнээд Увсыг захлав л

Нөхөрлөлдөө үнэнч, тангарагаа няцдаггүй зоригт эрчүүд
Нүүрнээс нь далдуур, ханилснаа муулдаггүй журамт эхнэрүүд
Үгэнд дурлаж ахмадын ярианд оролцдоггүй хүүхдүүд
Үлгэр туульсыг тал дунд нь орхидоггүй буурлууд

Чин улсын шагнал, хахуулийг үл тоомсорлогч
Чингисийн үлтэрхий Чингүнжав ноёнтноо үлгэрлэн дагаж
Даяар Монголын олон овог аймгаас ялгаран
Дайчин тэмцлээр мөнхөрсөн миний Хотогойд!

Булаг усандаа буртаг оруулдаггүй ариун заншил
Бурханд дээжилж идээ ундаагаа зооглодог нигүүлсэл
Элдвийг агсаж, заам задгайлан айлд ордоггүй хүмүүжил
Эвийг сахиж та, чи, би гурвыг тааруулдаг соёл

Доройдоо хүчгүйн мөхөсдөл үзүүлдэггүй уучхан сэтгэл
Ядуудаа бэлгүйн цухалдал үүрүүлдэггүй өгөөмөр итгэл
Доголондоо хөлгүйн зовлон эдлүүлдэггүй халамж энэрэл
Сохортоо нүдгүйн хяслан амсуулдаггүй үлэмж элбэрэл

Өсөх нялхсаа эрхлүүлж оронд нь дуулуулдаггүй түмэн
Өтгөс дээдсээ хүндэлж алдраар нь дууддаггүй олон
Аажаатай, Найнаатай, ахтай захтай элгэмсэг түмэн
Адиатай, Даадаатай, ёстой жудагтай эвсэг олон

Ядарсан зүдэрсэн үедээ ч дайснаа дийлэх сүйхээтэй
Задарсан бутарсан байлаа ч санаа нийлэх сэхээтэй
Яруу тод, үлгэрлэм эрэлхэг замналтай
Заяа өндөр, хийморь босоо миний Хотогойд!

Цогт тэмцлээс нь айж, цөс нь хагарсан манжууд
Цугт нь байлгахаас эмээж таван хошуунд бутаргасан гэмүй
Цөлсөн зарим нь Ховдын хязгаарын мянгадууд ажгуу
Цөөлсөн хэсэг нь Дорнын говийн хөвсгөлчүүд амуй

Дэлгэр Монголынхоо аль ч өнцөгт суусан
Цэлгэр нутгийнхаа хаана ч болов байсан
Улс орныхоо тулд үл амсхийн даргих
Удам дамжсан Хотогойд цус яахин аргих...
Цэлгэр нутгийнхаа хаана ч болов байсан
Улс орныхоо тулд үл амсхийн даргих
Удам дамжсан Хотогойд цус яахин аргих...
Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!
Эрдэнэт. 2010 он
0 comments :
Post a Comment