За блогтоо нийтлэл оруулалгүй нэлээд удлаа энэ удаа нутгийн ах Ж.Дамдинжавын зохиосон “Монгол бичиг ” хэмээх сайхан шүлгийг оруулж байгаадаа таатай байна. Энэхүү мэдээллийг ирүүлсэн нутгийн ах Баттогтвортой гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид олон сайхан мэдээлэл ирүүлж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Эрдмин ХХК-н захирал Жамъянжав овогтой Дамдинжав
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1972 онд Баян уул сумын 8 жилийн дунд сургууль
- 1974 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль
- 1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл
- 1981 онд Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийн уулын инженер- баяжуулагч
- 1988 онд Уралын Политехникийн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх курс
- 1991 онд Удирдлагын Хөгжлийн институтийн курс
- 1993 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийн дэргэдэх эдийн засаг, англи хэлний тусгай курсыг бизнесийн удирдлага
- 2004 онд Шведийн Готенбург хотод бизнесийн байгууллагыг төлөөлөн удирдагчын SIDA-ийн шугамаар явуулдаг тусгай курс
- 2009 онд ОХУ-д Доктор (PhD)
Ажлын туршлага:
- 1981 оноос Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт бутлуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, бутлуурчдын бригадын дарга, ээлжийн мастер, ахлах мастер, цехийн орлогч
- 1994 оноос Эрдэнэт үйлдвэрийн гадаад худалдааны хэлтэст шинэ төсөл хариуцсан менежер
- 1995 оноос “Эрдмин” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2001 оноос ерөнхий захирал
Шагнал:
- 2008 онд Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан
МОНГОЛ БИЧИГ
Ямар бичгээр Мөнх хаан Францын дээдэст захидал бичсэн билээ
Ямар бичгээр Данзанравжаа алдарт бүтээлээ туурвисан билээ
Ямар бичгээр Сүхбаатар Орос улсаас тусламж хүссэн билээ
Ямар бичгээр Нацагдорж шинэ уран зохиолоо үндэслэсэн билээ
Ямар бичгээр Данзанравжаа алдарт бүтээлээ туурвисан билээ
Ямар бичгээр Сүхбаатар Орос улсаас тусламж хүссэн билээ
Ямар бичгээр Нацагдорж шинэ уран зохиолоо үндэслэсэн билээ
Чин зоригт Чингүнжавын алтан амиараа хамгаалсан бичиг
Чин ван Ханддоржийн нуган үрээрээ өмгөөлсөн бичиг
Ардын хувьсгалын үүлэн чөлөөний наранд тодорсон түр бичиг
Анд Зөвлөлтийн харанхуй мөглөнд түгжүүлсэн босоо бичиг
Чин ван Ханддоржийн нуган үрээрээ өмгөөлсөн бичиг
Ардын хувьсгалын үүлэн чөлөөний наранд тодорсон түр бичиг
Анд Зөвлөлтийн харанхуй мөглөнд түгжүүлсэн босоо бичиг
Ардчилалын үед шүүрс алдан өндийсөн боловч
Алтан төрийнхөө тамга төдийд хөл дээрээ тэнцэвч,
Албан газрын хаяг тулан тэнтэр тунтар алхана
Ар Монголд арагшаа, өвөр Монголд өөдөөгөө татуулнам.
Алтан төрийнхөө тамга төдийд хөл дээрээ тэнцэвч,
Албан газрын хаяг тулан тэнтэр тунтар алхана
Ар Монголд арагшаа, өвөр Монголд өөдөөгөө татуулнам.
Кириллээр “Чингис” гэж бичээд цээжээ балбах залуус аа
Кристалл цомын эзэд кирилл яруу найрагчдаа
Шар сонин номын сантай сайд, түшмэд, дарга нараа
Сайхан монгол бичгээ юунд хоёрдугаарт оруулав?
Кристалл цомын эзэд кирилл яруу найрагчдаа
Шар сонин номын сантай сайд, түшмэд, дарга нараа
Сайхан монгол бичгээ юунд хоёрдугаарт оруулав?
Мэдээллийн технологиор амьсгалагч гэрэлт ирээдүй минь
Мээсэжин монгол хэл, бичигтэй залуус аа
Кирилл ч үгүй, монгол ч үгүй та нарыг
Каспаров басаж, Жириновский доромжилдог юм.
Мээсэжин монгол хэл, бичигтэй залуус аа
Кирилл ч үгүй, монгол ч үгүй та нарыг
Каспаров басаж, Жириновский доромжилдог юм.
Хөршүүдээсээ өөр газар зорчин явахад тань
Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуух бий
Монголоо мартсан мээсэжин бичигтэй та нарыг
Монголын Монгол гэж таних нь юу л бол
Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуух бий
Монголоо мартсан мээсэжин бичигтэй та нарыг
Монголын Монгол гэж таних нь юу л бол
Морин дээр мордож үзэлгүй уяач болох амархан
Монгол номоо тогтож уншилгүй эрдэмтэн болох хялбархан
Магнаг торго өмсөж Монгол харагдах өнгөцхөн
Манан хөөрөг гаргаж Монгол үзэгдэх хуурмагхан
Чингисийн зурагтай орос архи Монгол бишМонгол номоо тогтож уншилгүй эрдэмтэн болох хялбархан
Магнаг торго өмсөж Монгол харагдах өнгөцхөн
Манан хөөрөг гаргаж Монгол үзэгдэх хуурмагхан
Чинэртлээ уусан согтуу монголдоо л Монгол мөн
Чирүүлж, гулдруулсан хэвтээ кирилл Монголынх биш
Чиглүүлж чаддаггүй төрийн түшээдэд л Монголынх байх
1 comments :
миний том ахын зохиосон 2 сайхан шүлгийг блогтоо тавьж нутгийн ард олондоо толилуулж байгаа явдалд блог хөтлөгчид баярлалаа.Мөн нагац ах Тогтвортой баярлалаа.
Post a Comment