Чингүнжав хад

Нутгийн иргэд энэ хадыг Чингүнжав хад хэмээн нэрлэдэг. Уг хад нь сумын төвөөс холгүй оршино.

Овооны ар

Баянтэс сум нь Завхан аймгийн хамгийн хойд хэсэгт орших сум бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 23% ой мод эзэлдэгээс гадна алдарт Тэсийн гол урсан өнгөрдөг үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Жаргалын ам

Бужирын өвөр хөндий.

Гурван модны дэнж

Энэ л дэнж дээр би гэдэг хүн чинь тоглож өссөн дөө.

Овооны ар

Овооны ар

Шаварын олом

Шаварын олом

Цэцэгт

Баянтэс сумын авъяслаг морин хуурчид

Завханы 999 морин хуурчидын тоглолтонд Баянтэс сумаа төлөөлөн ирсэн авъяслаг хуурчид

Тоглолтонд ирсэн хамт олон болон нутгийн зөвлөлийн хамт олон

Хуурчид маань нутгийн зөвлөл, засаг дарга, сургуулийн захирал, дагалдах хүмүүсийн хамт

Wednesday, September 28, 2011

Хотогойд

Мандал овгийн Жамъянжавын Дамдинжав
                                              
Хотогойд

Ойрад дөрвийн Хойдоос тасарсан домогт түмэн
Орос, Халхыг холбож  жингээр амь зуусан олон
Онц ихээр гойд халхажсан
өмөгт түмэн
Одоогийн Монголдоо хааяагүй тархсан энгийн олон

Эх орныхоо түүхийн он жилүүдийн хэлхээнд
Эрдмийн эрхи мэт мөр нь тод гойд
Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд
!

Олон монгол аймаг Манжид дагаар ороход
Омбо ноён Хотогойд түмнээ тусгаар үлдээгээд
Оросууд Сибирийг нээж эхлэх цаг дороо
“Ой, Алтан хан улус
!” хэмээн сүрдэж ахуйд

Саяны дайдад Хөвсгөл, Байгалийг дамнан суув л
Шишхидийн айд Тагнын тэнгээр дайлан байв л
Булнайн буйдад Дэлгэр мөрний энгээр Халхыг хаяалав л
Тэсийн савд Дооныг эзэгнээд Увсыг захлав л

Нөхөрлөлдөө үнэнч, тангарагаа няцдаггүй зоригт эрчүүд
Нүүрнээс нь далдуур, ханилснаа муулдаггүй журамт эхнэрүүд
Үгэнд дурлаж ахмадын ярианд оролцдоггүй хүүхдүүд

Үлгэр туульсыг тал дунд нь орхидоггүй буурлууд

Чин улсын шагнал, хахуулийг үл тоомсорлогч
Чингисийн үлтэрхий Чингүнжав ноёнтноо үлгэрлэн дагаж
Даяар Монголын олон овог аймгаас ялгаран

Дайчин тэмцлээр мөнхөрсөн миний Хотогойд!

Булаг усандаа буртаг оруулдаггүй ариун заншил
Бурханд дээжилж идээ ундаагаа зооглодог нигүүлсэл
Элдвийг агсаж, заам задгайлан айлд ордоггүй хүмүүжил

Эвийг сахиж та, чи, би гурвыг тааруулдаг соёл

Доройдоо хүчгүйн мөхөсдөл үзүүлдэггүй уучхан сэтгэл
Ядуудаа бэлгүйн цухалдал үүрүүлдэггүй өгөөмөр итгэл
Доголондоо хөлгүйн зовлон эдлүүлдэггүй халамж энэрэл
Сохортоо нүдгүйн хяслан  амсуулдаггүй үлэмж элбэрэл

Өсөх нялхсаа эрхлүүлж оронд нь дуулуулдаггүй түмэн
Өтгөс дээдсээ хүндэлж алдраар нь дууддаггүй олон  
Аажаатай, Найнаатай, ахтай захтай элгэмсэг түмэн
Адиатай, Даадаатай, ёстой жудагтай эвсэг олон

Ядарсан зүдэрсэн үедээ ч дайснаа дийлэх сүйхээтэй
Задарсан бутарсан байлаа ч санаа нийлэх сэхээтэй
Яруу тод, үлгэрлэм эрэлхэг замналтай
Заяа өндөр, хийморь босоо миний Хотогойд
!

Цогт тэмцлээс нь айж, цөс нь хагарсан манжууд
Цугт нь байлгахаас эмээж таван хошуунд бутаргасан гэмүй
Цөлсөн зарим нь Ховдын хязгаарын мянгадууд ажгуу
Цөөлсөн хэсэг нь Дорнын говийн хөвсгөлчүүд амуй

Дэлгэр Монголынхоо аль ч өнцөгт суусан
Цэлгэр нутгийнхаа хаана ч болов байсан
Улс орныхоо тулд үл амсхийн даргих

Удам дамжсан Хотогойд цус яахин аргих...

Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд
!


 
                                                                           Эрдэнэт. 2010 он

Sunday, September 18, 2011

Баянтэс нутгийн хүү Эрдмин ХХК-н захирал Ж.Дамдинжавын зохиол "Монгол бичиг"


За блогтоо нийтлэл оруулалгүй нэлээд удлаа энэ удаа нутгийн ах Ж.Дамдинжавын зохиосон Монгол бичиг хэмээх сайхан шүлгийг оруулж байгаадаа таатай байна. Энэхүү мэдээллийг ирүүлсэн нутгийн ах Баттогтвортой гүнээ талархаж байгаагаа  илэрхийлье. Цаашид олон сайхан мэдээлэл ирүүлж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Эрдмин ХХК-н захирал  Жамъянжав овогтой Дамдинжав
Төгссөн сургууль, мэргэжил:
  • 1972 онд Баян уул сумын 8 жилийн дунд сургууль
  • 1974 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль
  • 1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл
  • 1981 онд Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийн уулын инженер- баяжуулагч
  • 1988 онд Уралын Политехникийн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх курс
  • 1991 онд Удирдлагын Хөгжлийн институтийн курс
  • 1993 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийн дэргэдэх эдийн засаг, англи хэлний тусгай курсыг бизнесийн удирдлага
  • 2004 онд Шведийн Готенбург хотод бизнесийн байгууллагыг төлөөлөн удирдагчын SIDA-ийн шугамаар явуулдаг тусгай курс
  • 2009 онд ОХУ-д Доктор (PhD)

Ажлын туршлага:
  • 1981 оноос Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт бутлуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, бутлуурчдын бригадын дарга, ээлжийн мастер, ахлах мастер, цехийн орлогч
  • 1994 оноос Эрдэнэт үйлдвэрийн гадаад худалдааны хэлтэст шинэ төсөл хариуцсан менежер
  • 1995 оноос “Эрдмин” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2001 оноос ерөнхий захирал
Шагнал:
  • 2008 онд Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

МОНГОЛ БИЧИГ
Ямар бичгээр Мөнх хаан Францын дээдэст захидал бичсэн билээ
Ямар бичгээр Данзанравжаа алдарт бүтээлээ туурвисан билээ
Ямар бичгээр Сүхбаатар Орос улсаас тусламж хүссэн билээ
Ямар бичгээр Нацагдорж шинэ уран зохиолоо үндэслэсэн билээ
         Чин зоригт Чингүнжавын алтан амиараа хамгаалсан бичиг
         Чин ван Ханддоржийн нуган үрээрээ өмгөөлсөн бичиг
         Ардын хувьсгалын үүлэн чөлөөний наранд тодорсон түр бичиг
         Анд Зөвлөлтийн харанхуй мөглөнд түгжүүлсэн босоо бичиг
 
Ардчилалын үед шүүрс алдан өндийсөн боловч
Алтан төрийнхөө тамга төдийд хөл дээрээ тэнцэвч,
Албан газрын хаяг тулан тэнтэр тунтар алхана
Ар Монголд арагшаа, өвөр Монголд өөдөөгөө татуулнам.
         Кириллээр “Чингис” гэж бичээд цээжээ балбах залуус аа
         Кристалл цомын эзэд кирилл яруу найрагчдаа
         Шар сонин номын сантай сайд, түшмэд, дарга нараа
         Сайхан монгол бичгээ юунд хоёрдугаарт оруулав?
Мэдээллийн технологиор амьсгалагч гэрэлт ирээдүй минь
Мээсэжин монгол хэл, бичигтэй залуус аа
Кирилл ч үгүй, монгол ч үгүй та нарыг
Каспаров басаж, Жириновский доромжилдог юм.
         Хөршүүдээсээ өөр газар зорчин явахад тань
         Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуух бий
         Монголоо мартсан мээсэжин бичигтэй та нарыг
         Монголын Монгол гэж таних нь юу л бол
Морин дээр мордож үзэлгүй уяач болох амархан
Монгол номоо тогтож уншилгүй эрдэмтэн болох хялбархан
Магнаг торго өмсөж Монгол харагдах өнгөцхөн
Манан хөөрөг гаргаж Монгол үзэгдэх хуурмагхан
         Чингисийн зурагтай орос архи Монгол биш
         Чинэртлээ уусан согтуу монголдоо л Монгол мөн
         Чирүүлж, гулдруулсан хэвтээ кирилл Монголынх биш
         Чиглүүлж чаддаггүй төрийн түшээдэд л Монголынх байх

Tuesday, July 5, 2011

Баянтэс нутгийн морин хуурчид

Нутгийн маань авъяслаг морин хуурчид



 
 Та бүхэн зурагыг оргинал хэмжээгээр нь үзэхийг хүсвэл зурган дээрээ Хулганыхаа зүүн товчин дээр нэг дараарай.

Завхан аймгийн Улаанбаатар дахь өдөрүүдийн нээлт "999 морин хуурчын тоглолт"

Завхан аймгийн Улаанбаатар дахь өдөрүүдийн нээлт  "999 морин хуурчын тоглолт"
      
        Улаанбаатар хотын маань Жаварыг үргээсэн үнэхээр сайхан тоглолт боллоо.  Нутгийнхаа бяцхан  авъяслаг  морин хуурчидын тоглолтыг үзэх үнэхээр сайхан байлаа. Ингээд  уг тоглолт дээр өөрийнхөө авсан хэдэн зургийг нийтлэлээ. Та бүхэн зурагыг оргинал хэмжээгээр нь үзэхийг хүсвэл зурган дээрээ Хулганыхаа зүүн товчин дээр нэг дараарай.


































Tuesday, June 28, 2011

Нутгийн маань дуучин П. Бямбахүү

Баянтэс нутгаас минь төрсөн дуучин П. Бямбахүүгийн клипүүд

 Дуучин П. Бямбахүү



Завхан нутгийн дуучин А.Түмэн-Өлзий

       За блогтоо нийтлэл оруулалгүй нэлээд удлаа. Энэ удаад завхан нутгийн маань залуу дуучин А. Түмэн-Өлзийгийн хэдэн дууны клипийг нийтлэлээ.


Дуучин: А. Түмэн-Өлзий





Thursday, April 28, 2011

Залуу зохион бүтээгч

Залуу Зохион Бүтээгч реалити шоунд оролцож буй Далай-Эрдэнэдээ амжилт хүсье.

      MNB-гээр гарж буй Залуу зохион бүтээгч реалити шоунд манай сумын залуу зохион бүтээгч Далай-Эрдэнэ маань оролцож байгаа билээ.  Уг тэмцээнд Далай-Эрдэнэ маань хурдан хугацаанд ус халаах төхөөрөмжөөрөө  2 шатандаа амжилттай тэнцлээ. Тэмцээндээ цааш амжилттай оролцохыг хүсье. Ажа ажа амжилт. 
Манайхаан Далай-Эрдэнийгээ дэмжицгээе.

Saturday, April 23, 2011

Б. Явуухулан - Харахаас ялдам хонгор бүсгүй

 Б. Явуухулан - Харахаас ялдам хонгор бүсгүй
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!  

О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг

 О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

O.Dashbalbar - Zaluus duu nartaa hurgeh shuleg

Thursday, April 14, 2011

Отгонтэнгэр хайрхан

Отгонтэнгэр
Завхан нутгийн бахархал. Отгонтэнгэр уулын зураг оруулав.