Wednesday, April 18, 2012

“ Хаврын баяр спортын тэмцээн-5” зохион байгуулагдана.

Хаврын баяр спортын  тэмцээн 5
Удирдамж
Нийтлэг үндэслэл: Баянтэс сумын Улаанбаатар хотод суралцаж байгаа нийт оюутан залуучуудын дунд уламжлал болгон зохион явуулж буй спортын тэмцээнийг зохион явуулах .
Хамрах хүрээ: Баянтэс сумын оюутан залуус, Нутгийн зөвлөл.
Зорилго: Сумын оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хүсэл зорилгийг нэгтгэх.
Тэмцээний үйл ажиллагаа:  1. Сагсан бөмбөг
                              2. Гар бөмбөг
                    3. Теннис гэсэн 3-н  чиглэлээр явагдах ба тус бүр эхний гурван  байр шалгаруулж медиаль мөнгөн шагналтай. Нийлбэр оноогоор тэргүүлсэн багт шилжин явах цом очих болно.
                            4. Тэгш тоглогч 2 шалгаруулна.
                            5. Шилдэг хөгжөөн дэмжигч анги
Тавигдах шаардлага: 1. Баянтэс сумын харъяа байх
                            2. Төгсөлт төгсөлтөөрөө холимог баг бүрдүүлсэн байх
                            3. Хувцас жигдэрсэн байх
                            4. Багтаа нэр, уриатай байх
                            5. Цаг баримтлах |Цагтаа ирээгүй багийг хасна|
Ивээн тэтгэгч: Баянтэс сумийн Нутгийн зөвлөл, 2005оны төгсөлтийн Ж.Биндэръяа,  Н.Гүррагчаа  ахлагчтай хамт олон
Зохион байгуулагч: Баянтэс сумын Оюутны холбоо, Нутгийн зөвлөл, 2005 оны төгсөлтийн хамт олон 
                                                Хаана: “Хүч биеийн тамир спорт хороо”
                                                                 Цагдаагийн 805-р ангийн хажууд

                                                Хэзээ: 2012.04.22.-нд 8:30 цагаас
Техникийн зөвлөлийн хурал: 2012.04.20-ний     17 цагт  МУБИС-н “В” байранд | Тамирын сургуульд|
                    Жич: Мандатны мөнгөө авч ирэх |1 хүний 2000|
Харилцах утас: 98777755, 98905046, 99620404

1 comments :

тэмцээн сайхан болж өндөрлөсөн. харин блогынхоо мэдээллийг хурдан шинэчилж баймаар юм байна дааа.Баянтэс сумын гэхээсээ илүү шилжиж очсон оюутнууд л байсан даа. Ялангуяа Асгатын оюутнууд л бараг тоглосон гэхэд болно. Асгат сумыхан их чадварлаг юм байна. жил болгоны тэмцээний түрүүг Асгат сумыхан л авах юм дөө.

Post a Comment