Чингүнжав хад

Нутгийн иргэд энэ хадыг Чингүнжав хад хэмээн нэрлэдэг. Уг хад нь сумын төвөөс холгүй оршино.

Овооны ар

Баянтэс сум нь Завхан аймгийн хамгийн хойд хэсэгт орших сум бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 23% ой мод эзэлдэгээс гадна алдарт Тэсийн гол урсан өнгөрдөг үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Жаргалын ам

Бужирын өвөр хөндий.

Гурван модны дэнж

Энэ л дэнж дээр би гэдэг хүн чинь тоглож өссөн дөө.

Овооны ар

Овооны ар

Шаварын олом

Шаварын олом

Цэцэгт

Баянтэс сумын авъяслаг морин хуурчид

Завханы 999 морин хуурчидын тоглолтонд Баянтэс сумаа төлөөлөн ирсэн авъяслаг хуурчид

Тоглолтонд ирсэн хамт олон болон нутгийн зөвлөлийн хамт олон

Хуурчид маань нутгийн зөвлөл, засаг дарга, сургуулийн захирал, дагалдах хүмүүсийн хамт

Friday, January 28, 2011

Хүрэл чоно

Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина

Жавартай болоод улиралтай энэ улианд
Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү, эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэнтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу, хун хоёроос өөр
Хөрстөд хэн ч сонсохгүй, сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бусээ чангалж байсан санагдана
Бүүр түүр, тийм совин хая татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаниюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихихутагийн буурин дээр оцойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дул бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг ни хөвэрдэж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа
Эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт түрж улисан Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурван зуун ясны минь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
УЛИНА...

Завхан гол МУГЖ Батсүх

Завхан гол
Өрмөл шаргалыг хоргойлсон
Өмнийн нарыг хүлхсэн
Хадаг яндар завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

дахилт:
Ээ Завхан гол
Элсний нүүдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна аа

Хөлчүү зэрэглээг сандайлсан
Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн
Хатан тунгалаг завхан голд
Халхын нутгаар ороолно оо

дахилт:

Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй завхан гол
Мөнхий усыг орлоно оо

дахилт:

Тэс Мөрөн Ээж МУГЖ Батсүх

Тэс мөрөн ээж
Эрийн хийморь сэргээсэн
Хүлгийн сайхан удамтай
Эцгийн дүрийг санагдуулсан
Хүүгийн хайртай Тэсийн гол оо

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа

Мөнхийн ногоон шугуй нь
Эхийн сэтгэлийн илчтэй еэ
Мөнгөн саатай урсгалдаа
Эвийн бэлгэдэл шингээсэн

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа

Хилийн дээсийг алхахдаа
Харийн хүнийг ундаалаагүй
Холын холдоо аялахдаа
Монгол нутагтаа буцсан юмаа

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа

Friday, January 21, 2011

"Идэрийн гол" Гоё дуу байна.

Thursday, January 13, 2011

Байгаль

Чингүнжав хад
  Улаалзгана


Сумын төв

Овооны ар



Нөгөө алдарт эвэртэй мод

3 мод, Их хөндий, Баян-Доо

3 модны өглөө 
 Жаргалын ам
 Их хөндий
 Дуулга уул
 Дугуй
 Бужирын өвөр хөндийн зам
 Бужирын дөрөлж
 Хүйсийн хөндий орж явна
 Баян-Доо
 сайхан залуу
Өндөр боом
Улаан боом

БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ

 
БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ
(1920-1986) 
Гончигийн Гэндэнжамц нь XVI-р жарны Төмөр бичин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 1920 оны 11-р сарын 11-нд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Баян булаг харуул, одоогийн Завхан аймгийн Баян-тэс сумын Жавхлан багийн нутаг болох “Хүртэн” /Хүрдтэн/ гэдэг газар малчин ард эцэг Гончиг, эх Маани /Сольхүү/ нарын гурав дугаар хүү нь болон ер бусын гайхамшиг үзүүлэн мэндэлжээ. Хүүг төрсөн шөнө найман мориных нь долоог нь чоно идэж ганц хашин бор морьтой хоцорсон гэдэг. Эцэг эх хоёр нь хүүдээ Гэндэнжамц гэдэг нэр хайрлажээ. Энэ төмөр бичин жил Баянбулаг харуулд гурван эрэгтэй хүү төрсөн нь Цэдэнишийн Цэвээн, Равжаагийн Дунгар, Гончигийн Гэндэнжамц нар байжээ. Энэ гурван хүүгээс нэг нь буурал багшийн хойт дүрээр тодрох учиртай байжээ.

Баянтэс сумын үүсэл хөгжил:

       1924 онд хошууг 10 сумтай 53 багтай захиргааны нэгжийн байгуулалтад оруулсан байна. Тэр үед одоогийн Баянтэс,Тэс сумдын нутаг дэвсгэрт Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны Баян-Уул сум (Баян-Уул, Дооно, Халбанзаяа багтай), Бойжир Уул сум (Баяжих, Тэсийн гол, Халбан багтай), Бүрэнчандмань Уулын сум (Батдах, Жавхлан ), Буянт (Хачиг), Бадрах(Зайгал) багтай байгуулагдсан нь одоогийн сумын анхны суурь гэх үндэстэй. Орон нутгийн засаг захиргааны өөрчлөх бэлтгэл судалгааг 1929-1930 онд хийж хуучин хошуудын захиргааг 1931 оны 4-р сарын 5-ны өдөр татан буулгасан байна. Ингэж монгол улсад 13 шинэ аймгийг байгуулах хурлыг удирдахаар Дарам гэгч хүн Баян-Уул, Баянхайранд 1924 оны 3-р сард ирж сумын захиргааны дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид аймгийн анхдугаар их хурлын төлөөлөгчийг сонгуулжээ. Шинэ байгуулалтаар Баян-Уул, Бойжир, Бүрэнчандмань сумдыг нийлүүлж Хөвсгөл аймгийн Баян-Уул сум нэртэй, найман багтайгаар байгуулж Гандан-д төвлөрүүлжээ. Тэр үеийн багийн харъяалал 1-р баг Дооно, 2-р баг Баян-Уул, 3-р баг Бэрх, Шавар шохой, 4-р баг Жавхлан(Баянбулаг), 5-р баг Хачиг, 6-р баг Зайгал, 8-р баг Дүнгээ байжээ. Хөвсгөл аймагт 11 жил харъяалагдаж байгаад 1942 онд Завхан аймгийн Баян-Уул сум болжээ.Баян-Уул сумын 1-9-р багийн 9-р баг Нисэг нь анхны 8 багийн дараа байгуулагдсан бололтой. Ардын хурал ирэгдийн саналыг үндэслэж БНМАУ-ын АИХ-ийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 5-р сарын 31-ны зарилгаар Тэс сумыг байгуулжээ. Тэнд 1969 онд ЗХУ-н тусламжтайгаар Тэжээлийн аж ахуй байгуулагджээ. Тариалангийн талбай, малын бэлчээр зохилдохгүй гэж үзээд 1974 онд Тэс сумын Дэлгэр нэгдлийг татан буулгаж Баян-Уул сумын Жаргалант амьдралын нэгдэлтэй нэгтгэн сумыг Баянтэс, нэгдлийг Дэлгэрэх-Амьдрал хэмээсэн байдаг.